Тайваний асуудлаар хатуу байр суурь илэрхийлэв
2024-07-15 18:16:15
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр, долдугаар сарын 15-нд Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь ээлжит хэвлэлийн бага хурлыг даргалан хуралдуулав. 

Линь Жянь сэтгүүлчийн сонирхсон холбогдох асуултад хариулахдаа, АНУ нь Хятадын Тайваньд зэвсэг худалдан, нэг Хятадын зарчим болон Хятад АНУ-ын гурван хамтарсан мэдэгдэл, ялангуяа “Наймдугаар сарын 17”-ны мэдэгдлээс ноцтой зөрчиж, Хятад улсын дотоод засаглалд ноцтой хөндлөнгийн оролцоо хийж, Хятад улсын бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг ноцтой хохироож байна. Сүүлийн үед АНУ-аас Тайваньд зэвсэг борлуулахыг гэрээгээр дааж авсан гол бизнес эрхлэгч болон дээд зэрэглэлийн удирдах хүмүүс, түүнчлэн сүүлийн жилүүдэд АНУ-аас Тайваньд зэвсэг борлуулах, Тайваньд очиж, “Тайвань АНУ-ын Батлан хамгаалахын үйлдвэрлэлийн форум” гэгчид оролцсон зэвсэг үйлдвэрлэлийн компанид хариу арга хэмжээ авна гэжээ. 

Линь Жянь хэлэхдээ, Тайваний асуудал бол Хятад улсын язгуур ашиг сонирхлын гол цөм бөгөөд Хятад АНУ-ын харилцааны давж болошгүй нэгдүгээр улаан шугам юм. Тайваний асуудлаар ямар ч өртөг зарцуулахгүйгээр улаан шугам гишгэхийг горьдох хэрэггүй гэжээ.