Хятадын импорт, экспортын цар хэмжээ тэлсээр байна
2024-07-15 15:25:57
Share
Share this with Close
youtube WeChat

Энэ он гарснаас хойш, дэлхийн эдийн засгийн өсөлтийн эрч суларч, гаднын тодорхойгүй, тогтворгүй хүчин зүйлс нэмэгдэж байгаа нөхцөлд, Хятадын гадаад худалдааны экспортын чанар, тоо хэмжээ тогтвортой нэмэгдэж, импортын цар хүрээ тасралтгүй өргөжин тэлж, эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлж байгааг сэтгүүлч Хятадын Үндэсний статистикийн газраас мэдээлсэн байна. 

Оны эхний хагаст, автомашин, усан онгоц, нэгдсэн цахилгаан сүлжээ зэрэг экспортын бүтээгдэхүүний хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 22.2 хувь, 91.1 хувь, 25.6 хувиар тус тус нэмэгдсэн байна. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн импорт, экспортын хэмжээ 11.2 хувиар нэмэгдсэн нь нийт импорт экспортын 55 хувийг эзэлж, гадаад худалдааны гол хүчин үргэлжлэн өргөжин тэлж байна.

Үүний зэрэгцээ оны эхний хагаст, давхацсан тоогоор нийт 14 сая гаруй гадаадын иргэн Хятадын боомтуудаар нэвтэрчээ. Үүнд визгүй нэвтрэх гадаадын иргэдийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад бараг хоёр дахин нэмэгджээ.