Хятадын шинэ эрчим хүчний автомашины үйлдвэрлэл 34.3%-иар өсөв
2024-07-15 15:29:52
Share
Share this with Close
youtube WeChat

Сэтгүүлч Хятадын Үндэсний статистикийн газраас мэдээлснээр, энэ он гарснаас хойш, Хятад улсын ногоон, нүүрстөрөгчийн ялгарал багатай өөрчлөлт тасралтгүй гүнзгийрч, эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээний бүтэц үргэлжлэн сайжирсан байна.

Хятад улсын шинэ эрчим хүчний салбар нь технологийн шинэчлэл, үйлдвэрлэлийн гинжин хэлхээнд байнга тулгуурлан хурдацтай өсөлтийг бий болгож байна. Оны эхний хагаст шинэ эрчим хүчний автомашины үйлдвэрлэл өмнөх оны мөн үеийнхээс 34.3%-иар өсч, цэнэглэгч төхөөрөмж, автомашины лити-ион батарей зэрэг туслах бүтээгдэхүүний үйлдвэрлэл тус тус 25.4%, 16.5%-иар өссөн байна. Нарны зайн үйлдвэрлэлийн салбарын гинжин хэлхээний өсөлтийн байдал сайн байж, цахиур, нарны эрчим хүчний үйлдвэрлэлд хэрэглэдэг хэт тунгалаг шил зэрэг үндсэн түүхий эдийн үйлдвэрлэлийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс тус тус 55.4%, 43.6%, 42.8%-иар өссөн байна.

Цэвэр эрчим хүчний системийн бүтээн байгуулалт түргэсч, гол гол салбарт эрчим хүч хэмнэх, нүүрстөрөгчийн хийг бууруулах ажил эмх цэгцтэй ахиц дэвшил гаргаж, ногоон үйлдвэрлэлийн арга хэлбэр болон амьдралын хэв маягийг аажмаар бүрдүүлсэн байна.