Хятад Оросын "Далайн холбоо-2024" цэргийн хамтарсан сургуулилт эхлэв
2024-07-15 11:07:23
Share
Share this with Close
youtube WeChat

Хятад Оросын "Далайн холбоо-2024" цэргийн хамтарсан сургуулилт 14-ний өдөр Гуандүн мужийн Жаньжян хотын цэргийн боомтод эхлэв. Энэхүү сургуулилтад зориулж Хятад, Оросын тэнгисийн цэргийн холимог бүрэлдэхүүнээс бүрдсэн хамтарсан команд штабыг байгуулсан байна.

Хамтарсан сургуулилалтын Хятадын талын ерөнхий командлагч нээлтийн ёслол дээр хэлэхдээ, хоёр орны тэнгисийн цэргийн хүчнийхэн үргэлж өндөр гараанаас, өндөр үр ашигтай хөгжлийн стратегийг баримталж, ажил хэрэгч хамтын ажиллагааны стандартчилал болон системчлэлийн өндөр түвшинд ажиллаж байна, Хоёр тал мэргэжлийн салбарт өргөн хүрээтэй солилцоо хийж, тэнгисийн хамтарсан сургуулилтын механизм улам боловсронгуй болж, хоёр талын тэнгисийн цэргийн хамтарсан ажиллагаа явуулах чадавхи тасралтгүй дээшилсээр байна гэжээ. Оросын талын ерөнхий командлагч хэлэхдээ, тэнгисийн цэргийн хамтарсан сургуулилт хийх нь хоёр талын оролцогч хүчний хамтын ажиллагаа болон мэргэжил, техникийн түвшинг үр ашигтай сайжруулж, тэнгисийн болон бүс нутгийн аюулгүй байдлыг хамтаар хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэх болно гэжээ.