2024 оны эхний хагаст ДНБ өмнөх оны мөн үеэс 5.0%-иар өсөв
2024-07-15 11:12:56
Share
Share this with Close
youtube WeChat

7-р сарын 15-нд Хятадын Үндэсний статистикийн газраас нийтэлсэн тоо баримтаас үзвэл, урьдчилсан нягтлан бодох бүртгэлийн дагуу оны эхний хагаст ДНБ-ий ерөнхий хэмжээ 61 их наяд 683 тэрбум 600 сая юань болж, тогтмол үнээр тооцвол, өнгөрсний мөн үеэс 5.0%-иар өссөн байна.

Улиралын хувьд, эхний улиралд ДНБ-ий ерөнхий хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 5.3%-иар өссөн бол, 2-р улиралд 4.7%-иар өссөн байна. Саруудын хувьд, хоёрдугаар улиралд ДНБ-ий ерөнхий хэмжээ 0.7 хувиар өссөн байна.