Энэ оны 6-р сард үндэсний төмөр зам 332 сая тонн ачаа тээвэрлэж, ачаа тээвэрлэлтийн хэмжээ 266.5 тэрбум тонн км-ийг гүйцэтгэсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 6.1 хувь ба 5.3 хувиар тус тус нэмэгдэж, мөн үеийн түүхэн дээд амжилт тогтоожээ. Өнөөгийн байдлаар, Хятадын төмөр замын ачаа тээврийн хэмжээ, эргэлт зэрэг үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүн байранд орж, өндөр түвшнээ хадгалсаар байгааг сэтгүүлч 14-ний өдөр Хятадын үндэсний төмөр замын группийн ХХК-аас мэдээлжээ.
Материалын тээвэрлэлтийн баталгааны хувьд, үндэсний төмөр замын аж ахуйн нэгжүүд зуны оргил ачааллын үед эрчим хүчний хангамж, тээвэрлэлтийг сайтар зохион байгуулж, Да-чинь, Хао-жи, Ва-ри, Тан-бао, Лань-Шинь чиглэлийн төмөр зам зэрэг томоохон ачаа тээврийн зам сувгийг сайтар ашиглаж, 10 мянган тоннын даацтай галт тэргийг эрчимтэй ажиллуулж, баруун нутгийн нүүрсийг зүүн нутагт руу, хойд зүгийн нүүрсийг өмнөд зүг рүү, Шиньжяны нүүрсийг гадагшаа тээвэрлэх ажлыг эрчимтэй хийж байна.
Зургадугаар сард үндэсний төмөр зам өдөрт дунджаар 835 мянга гаруй вагон нүүрс ачсан нь өмнөх оны мөн үеэс 5.6 хувиар нэмэгдэж, цахилгаан гаргах нүүрсний өдөр тутмын тээвэрлэлт 590 мянга гаруй вагон болж, өмнөх оны мөн үеэс 3 хувиар нэмэгдэж, түүхэн дээд амжилтыг тогтоожээ.