Дональд Трампыг буудсан хэргийг бие даан шалгахыг Байден зарлиг болгов
2024-07-15 10:44:15
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар долдугаар сарын 14-нд АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Цагаан ордонд үг хэлэхдээ, ерөнхийлөгч асан Дональд Трампын амь насанд халдсан оролдлогыг зэмлэн буруушааж, буудалцаан болсон Пенсильвани мужийн сонгуулийн сурталчилгааны ажилд бие даасан мөрдөн байцаалт хийж, "Чухам ямар юм болсон" тухай тодлохыг зарлиг болгосон байна. 

“Иймэрхүү хүчирхийлэл АНУ-д байх ёсгүй" гэж Жо Байден онцлоод, эв нэгдлийн ач холбогдлыг дахин онцолж, буудагчийн үйлдсэн хэргийн талаар таамаглал хийхгүй байхыг хүмүүст уриалав.

Жо Байден хэлэхдээ, орон нутгийн цагаар долдугаар сарын 13-ны орой Дональд Трамптай богино боловч найрсаг байдалд утсаар ярьсан. Дональд Трампийн сайн ажиллаж байгаад баяртай байна гэжээ. АНУ-ын нууц албанынхан удахгүй Висконсин мужийн Милуоки хотод болох Бүгд найрамдах намын үндэсний чуулганы аюулгүй байдлын бүх арга хэмжээг шалгаж үзэхийг үүрэг болгосон гэж тэрээр мөн мэдэгдэв.