Хятадын эдийн засаг үргэлжлэн урагшилсаар байгааг тоо баримтууд харуулав
2024-07-15 18:04:36
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр, 7 дугаар сарын 15-нд, Хятад улсын энэ оны эхний хагас жилийн эдийн засгийн мэдээллийг нийтэллээ.

ДНБ-ий өсөлтийн хурдын хувьд, оны эхний хагаст өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5.0%-иар өссөн нь оны эхэнд дэвшүүлсэн жилийн зорилттой нийцэж байна. Улирлын хувьд авч үзвэл, 2-р улиралд ДНБ өмнөх оны мөн үеэс 4.7%-иар өссөн ба өсөлтийн хурд нь эхний улирлаас бага зэрэг удааширчээ. 2-р улиралд ДНБ эхний улирлаас 0.7 хувь нэмэгдэж, улирлын өсөлтийн хурд найман улирал дараалан нэмэгдэж, эдийн засаг тогтвортой, эерэг хандлагатай байна. Энэ онд гадаад орчны ээдрээ ихтэй, хүндрэлтэй, тодорхойгүй байдал, түүнчлэн өнгөрсөн оны мөн үеийн суурь тоо өндөр байсан зэрэг хүчин зүйлсийг тооцвол дундаас өндөр хурдтай 5%-ийн өсөлт бүр ч үнэ цэнэтэй юм.

Жилийн эхний хагасын тоо баримтаас харахад, эдийн засгийн бүтэц, өсөлтийн хурд, үр ашиг, чанар нь хэд хэдэн чиглэлээр сайн үзүүлэлттэй байна. Бүтэц тасралтгүй сайжирч, хөдөлгөх хүч шинэчлэгдэж, чанар улам зохицолтой, тэнцвэртэй байна.

Энэ он гарснаас хойш, эрчим хүчний шинэ хэрэглээ эрчимтэй өсч, эрчим хүчний хэрэглээний бүтэц тасралтгүй сайжирч, өндөр чанартай хөгжил урагш ахиц хийсний зэрэгцээ тулгарсан хүндрэл сорилтоос ч зайлсхийх боломжгүй юм.