Хэрэглээний зах зээл эрчимтэй хөгжиж байна
2024-07-16 10:29:52
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Үндэсний статистикийн газраас 15-ны өдөр нийтэлсэн тоо баримтаас үзвэл, энэ оны эхний хагаст Хятадын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн худалдааны нийт хэмжээ 23 их наяд 596 тэрбум 900 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 3.7 хувиар өссөн байна. Үүнд барааны жижиглэнгийн худалдааны борлуулалт 20 их наяд 972 тэрбум 600 сая юань болж, 3.2 хувиар нэмэгдсэн бол, гуанз рестораны орлого 2 их наяд 624 тэрбум 300 сая юань буюу 7.9 хувиар өссөн байна. Энэ бүхэн нь хэрэглээний зах зээлийн цар хүрээг улам өргөжүүлж байна.

Цахим худалдааны шууд нэвтрүүлэг, шуурхай жижиглэн худалдаа зэрэг цахим худалдааны шинэ загварууд хурдацтай хөгжихийн хэрээр, онлайн жижиглэнгийн худалдааны эзлэх хувь хэмжээ нэмэгдсээр байна. Оны эхний хагаст бодит барааны онлайн жижиглэнгийн худалдаа өнгөрсөн оны мөн үеийнхээс 8.8 хувиар өсч, нийгмийн хэрэглээний барааны нийт жижиглэнгийн худалдааны 25.3 хувийг эзэлжээ.

Оршин суугчид амьдралын чанар чансаанд илүү анхаарч, ногоон байгаль орчныг хамгаалах мэдлэг дээшилснээр, спорт, бие бялдраа чийрэгжүүлэх бүтээгдэхүүн, ногоон ухаалаг гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, шинэ эрчим хүчний автомашин зэрэг төлөөлөх бүтээгдэхүүнүүд хэрэглээний өсөлтийн шинэ цэг болж байна.