Палестин-Израилийн мөргөлдөөний улмаас 9241 палестин оюутан амиа алджээ
2024-07-16 16:12:59
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 7-р сарын 16-нд Палестины Боловсролын яам мэдэгдэл нийтэлж тэмдэглэхдээ, өнгөрсөн оны 10-р сарын 7-нд Палестин-Израилийн шинэ ээлжийн мөргөлдөөн гарснаас хойш, Израилийн армийн Газын зурвас болон Йордан голын баруун эрэгтт явуулсан цэргийн ажиллагааны улмаас 9241 палестин оюутан амь үрэгдэж, 15182 хүн шархдав, үүний дотор Газын зурваст 9138 гаруй оюутан амиа алдсан байна гэжээ.

Мэдэгдэлд тэмдэглэхдээ, Газын зурвас болон Йордан голын баруун эрэгт 497 багш, ажилтан амь үрэгдэж, 3426 хүн шархдав, үүнээс гадна Израилийн арми Йордан голын баруун эрэгт 357 гаруй хүнийг баривчилжээ.

Палестины Боловсролын яам мэдэгдэхдээ, өнгөрсөн оны 10-р сарын 7-ноос хойш, Газын зурваст 620 мянган сурагч сургуульдаа буцаж чадахгүй болсон бол 88 мянган оюутан их сургуульдаа буцаж чадахгүй болжээ. Ихэнх оюутнууд сэтгэлзүйн хүнд хохирол амсаж, эрүүл мэндийн ноцтой асуудалтай тулгараад байна гэжээ.