2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг урагшлуулахыг уриалав
2024-07-16 16:22:56
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар өчигдөр, 15-ны өдөр НҮБ-ын тогтвортой хөгжлийн асуудлаарх улс төрийн дээд түвшний форумын сайд нарын хурал Нью-Йорк дахь төв байранд нээгдлээ. Олон талт үзэл баримтлалыг хэрэгжүүлж, 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг урагшлуулахыг Хятадын төлөөлөгч олон улсын хамтын нийгэмлэгт хандан уриалав.

Нээлтийн ёслолд, НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн дарга Паула Нарваез, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы дарга Деннис Фрэнсис, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед нар үг хэллээ.

Одоогоор дэлхийн 1.1 тэрбум хүн ядуу зүдүү амьдарч байна. Хэрэв үр дүнтэй арга хэмжээ авахгүй бол, 2030 он гэхэд дэлхийн хүн амын 8 хувь нь өлсгөлөнд нэрвэгдэх болно гэж Деннис Фрэнсис онцолжээ. Хэдийгээр 2030 он хүртэлх мөрийн хөтөлбөрийн зорилтоос одоогоор хоцорч байгаа ч удахгүй болох Ирээдүйн дээд хэмжээний уулзалт болон Хөгжлийн санхүүжилтийн олон улсын 4 дэх бага хурлын үеэр тодорхой амлалтуудыг авч, арга хэмжээ авах асар их боломж бидэнд тохиож байна хэмээн тэрээр онцолжээ. 

Хятадаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Фү Цүн "Дэлхийн хөгжлийн санаачилга"-ын анд нөхдийн бүлгийг төлөөлж үг хэллээ. Тэрээр хэлэхдээ, бид хөгжлийн тэргүүлэх чиглэлийг баримталж, дэлхийн хөгжлийн түншүүдыг бий болгох ёстой. Дэлхийн ядуурлыг бууруулах хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, улс орон, хүн ардын нэгийг ч хоцроогүй байхыг баталгаажуулж, дэлхийн хүнсний аюулгүй байдлыг хангаж, өлсгөлөнг арилгахын тулд бүх хүчин чадлаа дайчлах ёстой. Мөн нийтлэг боловч ялгаатай үүрэг хариуцлагаа баримталж, уур амьсгалын өөрчлөлтийг шийдвэрлэхийн тулд хамтран ажиллах ёстой гэжээ.