Дональд Трамп Бүгд найрамдах намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшлээ
2024-07-16 10:12:36
Share
Share this with Close
youtube WeChat

АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп өчигдөр, 15-нд болсон Бүгд найрамдах намын үндэсний чуулганаар дийлэнхийн санал авч, 2024 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас ерөнхийлөгчийн сонгуульд албан ёсоор нэр дэвшихээр боллоо. АНУ-ын Охайо мужийн сенатор Жеймс Вэнс түүний хамтрагчаар сонгогдсон гэдгээ Дональд Трамп мөн өдөр зарласан байна.

Дональд Трамп, Жеймс Вэнс нарыг Бүгд найрамдах намаас ерөнхийлөгч болон дэд ерөнхийлөгчид нэр дэвшүүлнэ гэдгээ АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын Бүгд найрамдах намын дарга Майк Жонсон мөн өдөр болсон чуулган дээр албан ёсоор мэдэгдэв.

Жеймс Вэнс 1984 онд төрсөн. 2022 онд Охайо мужийн Сенатаар сонгогдож, 2023 оны нэгдүгээр сард тангараг өргөн тушаалд орсон. Тэрээр Дональд Трампыг хатуу шүүмжилдэг байсан ч тэр цагаас хойш экс ерөнхийлөгчийн холбоотон болсон юм.

2016 онд Хиллари Клинтоныг ялж, 2020 онд одоогийн ерөнхийлөгч Жо Байденд ялагдсаны дараа 78 настай Дональд Трамп АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намыг төлөөлөн гурав дахь удаагаа оролцож байгаа нь энэ юм.