Хятадтай хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд Хойд Кавказ бэлэн байна гэв
2024-07-16 16:03:15
Share
Share this with Close
youtube WeChat

ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн дэд сайд Сергей Назаров 15-ны өдөр Синьхуа агентлагт ярилцлага өгөхдөө, Оросын Хойд Кавказын бүс нутаг Хятадтай хамтран ажиллахыг хүсэж байна, Хятадын аж ахуйн нэгжүүд энд хөрөнгө оруулах боломжийг эрэлхийлж байна гэжээ.

Назаров мөн өдөр буюу 2024 оны Кавказын хөрөнгө оруулалтын чуулга уулзалтын үеэр сэтгүүлчдэд хэлэхдээ, Орос улс Хятадтай олон салбарт хамтран ажиллах сонирхолтой байна. Тухайлбал, Орос улс автомашины салбарт Хятадын хэд хэдэн компанитай хамтран ажиллах боломжийн талаар ярилцаж байна, ялангуяа автомашины эд ангиудыг орон нутагтаа үйлдвэрлэхэд тус дөхөм үзүүлэхийг хүсэж байна гэжээ.

2024 оны Кавказын хөрөнгө оруулалтын чуулга уулзалт 15-нд ОХУ-ын Чеченийн Бүгд Найрамдах Улсын нийслэл Грозный хотод нээгдэж, гурван өдөр үргэлжлэх юм. Уг чуулга уулзалтад 50 гаруй улс орон болон бүс нутгийн 4000 гаруй төлөөлөгч оролцож, бүс нутгийн хөгжил болон хамтын ажиллагааны талаар хэлэлцэж байна.