Хамас Фатах Бээжинд хэлэлцээр хийх үү?
2024-07-16 20:50:21
Share
Share this with Close
youtube WeChat

Долдугаар сарын 16-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь ээлжит хэвлэлийн бага хурлыг даргалан хуралдуулав.

Долдугаар сарын 20, 21-нд Хамас Фатах-ын дээд давхаргынхан Бээжинд энхийн хэлэлцээр хийх тухай эх сурвалжид мэдээлж байна. Энэ талаар Хятад улс нотлох уу хэмээн сэтгүүлчийн сонирхсон асуултад Линь Жянь хариулав. 

Линь Жянь хэлэхдээ, Палестины талууд яриа хэлцэл зөвшилцлөөр дамжин, эв санаагаа нэгтгэхийг Хятад улс дэмжсээр ирсэн бөгөөд Палестины талууд энхийн хэлэлцээр хийхэд индэр, боломж хангахад бэлэн байна. Хятад улс болон холбогдох талуудын хүчин чармайлтын чиглэл нэг байдаг бөгөөд талуудтай санал бодлоо солилцон зохицуулалт хийж, Палестины дотооддоо эвлэрэх зорилтын төлөө хамтран зүтгэхэд бэлэн байна. Таны дурдсан бодитой асуудлын талаар тодорхой мэдээлэл гарвал Хятад улс тохиромжтой үед мэдэгдэх болно гэжээ.