Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын Дэлхийн эрүүл мэндийн форумын бага хурлын хэвлэлийн бага хурал болов
2024-07-16 19:42:31
Share
Share this with Close
youtube WeChat

Долдугаар сарын 16-нд, Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын Дэлхийн эрүүл мэндийн форумын 3-р бага хурал хэвлэлийн бага хурал хийлээ. Энэхүү бага хурлыг Бө-Аогийн Азийн чуулга уулзалт, Бээжин хотын захиргаа хамтран зохион байгуулж байгаа бөгөөд "Эрүүл мэнд хаа сайгүй - тогтвортой хөгжлийн 2030 эрин үе" сэдэвтэй юм. Хурлын хүрээнд 20 гаруй салбар форум, яриа хэлэлцээ, сэдвийг сурталчлах үйл ажиллагааг зохионо. Чуулганы нээлтийн ажиллагаа долдугаар сарын 17-ны үдээс хойш болно.

Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын Ерөнхий нарийн бичгийн дарга Жан Жюнь хэлэхдээ, гүн гүнзгий хэлэлцүүлэг, өргөн хүрээтэй солилцоо, практик туршлага солилцох замаар өргөн хүрээний нийтлэг ойлголт, эерэг үр дүнд хүрч, олон улсын хамтын ажиллагаа, дэлхийн эрүүл мэндийн үйлсийн хөгжилд хүчтэй түлхэц өгөх болно гэдэгт итгэлтэй байна гэжээ.

Бага хурлын дарга, ДЭМБ-ын хүндэт ерөнхий захирал Маргарет Чан хэлэхдээ, 3 дахь удаагийн бага хурал нь эрүүл мэндийг иж бүрэн хамруулах зорилтыг ажил хэрэгч үйл ажиллагаагаар урагш ахиулах тууштай байдлыг илэрхийлсний зэрэгцээ хүн төрөлхтний эрүүл мэнд аз жаргалд байнга анхаарал хандуулж, түүний төлөө цуцалтгүй зүтгэж буйг харууллаа гэжээ.