Энэ онд аялсан Хятад Европын ачааны галт тэрэг 10 мянгад хүрэв
2024-07-16 19:44:19
Share
Share this with Close
youtube WeChat

Долдугаар сарын 16-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь ээлжит хэвлэлийн бага хурлыг даргалан хуралдуулав.

Линь Жянь сэтгүүлчийн сонирхсон асуултад хариулахдаа, энэ он гарснаас хойш аялсан Хятад Европын ачааны галт тэрэг нийт 10 мянгад хүрсэн бөгөөд 1 сая стандарт чингэлэг ачаа бараа тээвэрлэн хүргэсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 11 хувиар нэмэгдсэн дүн юм. Ачаа тээврийн баруун, дунд, зүүн гурван гол замаар аялсан Хятад Европын ачааны галт тэрэг өнгөрсөн оны мөн үеийнхээс тусбүр 13, 20, 5 хувиар нэмэгдсэн бол өмнөд замаар аялсан хэмжээ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 15 дахинаар нэмэгдсэн гэжээ.

Линь Жянь цааш нь хэлэхдээ, Хятад Европын ачааны галт тэрэг одоохондоо Европын 25 орны 224 хотод хүрч байгаа бөгөөд Азийн 11 орны 100 гаруй хотыг холбож байна гэжээ.