Орос улс 150 мянган хүнийг хаврын цэрэгт элсэв
2024-07-16 10:11:38
Share
Share this with Close
youtube WeChat

Оросын Батлан хамгаалах яам 15-ны өдөр мэдээлснээр, Оросын энэ оны хаврын цэрэгт элсэх ажил дуусч, Оросын зэвсэгт хүчин болон бусад цэргийн ангиудад нийт 150 мянган хүн элсүүлж, илгээсэн байна.

ОХУ-ын Батлан хамгаалах яам мөн өдөр олон нийтийн сүлжээгээр мэдээлэхдээ, Оросын цэрэг татлагын хороод дөрөвдүгээр сарын 1-нээс ажлаа эхлүүлж, 4-р сарын 15-наас хугацаат цэргийн алба хаагчдыг илгээж эхэлсэн гэжээ. Цэргийн тээвэрлэлтийг хангах зорилгоор, ОХУ-ын Зэвсэгт хүчний нисэх онгоцны 15 нислэг, цэргийн 14 эшелон, иргэний агаарын тээврийн 172 нислэг, суудлын олон галт тэрэг болон цэргийн авто тээврийн хэрэгсэл зэргийг энэ удаагийн цэрэг татлагын ажилд оролцуулсан байна.

Конвенцийн дагуу Орос улс хавар, намрын улиралд нэг удаа цэрэг татдаг. 2023 оны хавар 147 мянга орчим хүн, 2023 оны намар 130 мянган хүнийг цэргийн албанд татсан байна.