Бүс нутгийн байдлыг улам хурцатгах болно гэв
2024-07-16 10:34:09
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 7-р сарын 15-нд ОХУ-ын ГХЯ-ны дэд сайд Руденко Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслийн сурвалжлагчийн асуултад хариулахдаа, НАТО болон Японы цэргийн хамтарсан сургуулилтыг өргөжүүлэх нь зөвхөн асуудал үүсгэж, бүс нутгийн байдлыг улам хурцатгах болно. НАТО-гийн газарзүйн хариуцлагын хүрээнээс хол давсан бүс нутгийн асуудалд НАТО-г илүү гүнзгий татан оролцуулахыг зорьж байгаа учраас Орос улс энэ алхамд сөрөг байр суурьтай байна гэжээ.

Өмнө нь НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Столтенберг хэлэхдээ, НАТО "аюулгүй байдлын сорилтууд"-ыг шийдвэрлэхийн тулд тэнгисийн асуудлаас цахим орон зай хүртлэх салбарт Японтой цэргийн хамтарсан сургуулилтаа нэмэгдүүлж, өргөжүүлэхийг хүсэж байсан юм гэжээ.

Япон улс 7-р сарын 19-25-ны хооронд Оросын хилийн ойролцоох Хоккайдод Герман болон Испанитай цэргийн хамтарсан сургуулилт хийхээр төлөвлөж байгаатай холбогдуулан 6-р сарын 28-нд ОХУ-ын Гадаад хэргийн яамаас ОХУ-д суугаа Японы ЭСЯ-нд эрс эсэргүүцэж буйгаа илэрхийлж байсан юм.