НАТО болон зарим орнууд өөрийнхөө талаар эргэцүүлэн бодохыг зөвлөв
2024-07-17 10:43:14
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 16-нд Хятадаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Фү Цүн олон улсын дэг журам болон олон талт хамтын ажиллагааны асуудлаарх НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн нээлттэй хэлэлцүүлэг дээр хэлэхдээ, НАТО болон зарим улс орон өөрсдийгөө тунгаан бодож, бусдыг хохироон өөрсдөө ашиг тусыг нь хүртэж, хамтын аюулгүй байдлыг алдагдуулж, үймээн самуун дэгдээхээ болихыг Хятад улс зөвлөж байна. Илүү шударга, зүй зохистой олон улсын дэг журмыг бий болгохыг дэмжье гэвэл, бүрэн эрх, эрх тэгш байдлыг хамгаалах, харилцан хүндэтгэхийг баримтлах, хамтын аюулгүй байдлыг бий болгох, хамтын хөгжлийг ахиулах, шударга, төв ёсыг сахин хамгаалах, нээлттэй, хүртээмжтэй байдлыг харуулах гэсэн зургаан чиглэлээр хүчин чармайлт гаргах хэрэгтэй гэжээ.

Хятадын тал мэдэгдэхдээ, Украины хямрал болон Палестин-Израилийн мөргөлдөөн удаан үргэлжилж байгаа нөхцөлд, талууд олон улсын хамтын аюулгүй байдлыг дээд хэмжээнд чухалчлан үзэх ёстой. Хүйтэн дайнаас үлдсэн бүс нутгийн цэргийн бүлэглэлийн хувьд НАТО нь нөлөөллийн хүрээгээ тэлэхийг санаархаж, худал хуурмаг мэдээлэл гаргахыг оролдон, хаа сайгүй гал дээр тос нэмж, хуаран хоорондын сөргөлдөөнийг өдөөж байна, тэр ч байтугай Украины асуудлаар бүс нутгийн гаднах улс орнуудад бурууг тохож, бусдыг буруутгаж байгаа нь энх тайван, яриа хэлэлцээг дэмжиж буй олон улсын хамтын нийгэмлэгийн хүчин чармайлттай зөрчилдөж байна гэжээ.