Мецора Европын парламентын даргаар улиран сонгогдлоо
2024-07-17 09:53:05
Share
Share this with Close
youtube WeChat

16-ны өдөр Францын Страсбург хотноо Европын шинэ парламентын анхны бүгд хурал болж, Мальтийн иргэн Роберта Мецора Европын парламентын даргаар улиран сонгогдов.

Мецора 623 хүчинтэй саналаас 562 санал авчээ. Тэрээр сонгуульд ялсныхаа дараа "илүү аюулгүй, шударга, эрх тэгш" Европыг байгуулахыг уриалав.

45 настай Мецола 2013 онд Европын парламентын гишүүн болж, 2022 оны нэгдүгээр сард анх удаа Европын парламентын даргаар сонгогдсон юм. Мецорагийн харьяалагддаг Европын Ардын намын бүлэг бол Европын парламентын хамгийн том бүлэг юм.