АНУ өөрийнхөө хүний эрхэнд анхаарлаа хандуулах ёстой
2024-07-17 19:41:58
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр долдугаар сарын 17-ны өдөр, Хятадын ГХЯ-ны хэвлэлийн бага хурлыг хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь даргалан хуралдуулав. АНУ-ын Төрийн департамент Хятадын холбогдох албаны хүнд визийн хязгаарлалтын бодлого хэрэгжүүлж байна хэмээн тус байгууллагын хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэл гаргалаа. Хятад улс үүнийг хэрхэн үнэлэх вэ хэмээн сэтгүүлч асуужээ. 

Үүнтэй холбогдуулан Линь Жянь хэлэхдээ, хариу арга хэмжээний хувьд Хятад улсын хүний эрхийн асуудлаар хуурамч цуурхал тараан, Хятад улсад чиглүүлсэн хориг боловсруулж, Хятад улсын ашиг сонирхлыг хохироосон АНУ-ын албаны хүнд Хятад улс мөн визийн хязгаарлалт хэрэгжүүлнэ гэжээ. 

Линь Жянь хэлэхдээ, АНУ хэрэв хүний эрхэнд жинхэнээсээ анхаарал хандуулдаг бол “Давхар стандарт”-аа орхин, толинд харж, өөрийн орныхоо хүний эрх зөрчигдөж буй асуудлыг шийдвэрлэх ёстой. Харин хүний эрхээр шалтаг болгож, бусад орны дотоод засаглалд хөндлөнгийн оролцоо хийж, хоригийн шидэм эргүүлэхгүй байгаасай гэжээ.