2024 оны Хятадын эдийн засгийн өсөлтийн таамаглалыг 5% болгож өсгөв
2024-07-17 10:23:33
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 7-р сарын 16-ны өдөр Олон улсын валютын сан "Дэлхийн эдийн засгийн төлөв байдлын тайлан"-ны шинэчилсэн мэдээг нийтэлж, Хятадын эдийн засаг 2024 онд 5%-иар өснө гэж таамагласнаар, энэ оны 4-р сард мэдээлсэн таамаглалаас 0.4 нэгж дээгүүр байна. Түүнчлэн тайланд, энэ оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн хурд 3.2% байх төлөвтэй хэмээн төсөөлсөн нь энэ оны 4-р сард төсөөлсөнтэй адил байна. 2025 он гэхэд дэлхийн эдийн засгийн өсөлтийн хурд 3.3% байх төлөвтэй байна хэмээн төсөөлсөн нь энэ оны 4-р сард таамагласан хэмжээнээс 0.1 нэгжээр нэмэгдсэн байна.

Оны эхний хагаст дэлхийн эдийн засгийн үйл ажиллагаа улам идэвхжиж, ялангуяа технологийн салбарт илүү хөгжилтэй байгаа талаар тайланд онцолжээ. Тус тайланд мөн энэ оны шинээр хөгжиж буй зах зээл болон хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлтийн хурдыг дээшлүүлээд 4.3 хувьд хүргэв. Энэ онд дэлхийн дундаж инфляцийн түвшин 5.9% байх бөгөөд 2025 он гэхэд 4.4% болж буурна гэж уг тайланд таамаглаж байна.