Бээжин-Тяньжинь-Хэбэйн гадаад худалдааны нийт хэмжээ түүхэн шинэ амжилт тогтоов
2024-07-17 10:09:41
Share
Share this with Close
youtube WeChat

16-ны өдөр Бээжингийн гаалийн газар зэрэг байгууллагаас нийтэлсэн тоо баримтад харуулснаар, энэ оны эхний хагаст Бээжин-Тяньжинь-Хэбэй бүсийн импорт экспортын нийт хэмжээ 2 их наяд 540 тэрбум юаньд хүрч, түүхэн дэх мөн үеийн дээд амжилт болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 4.6%-иар өссөн нь тухайн үеийн бүх Хятадын импорт, экспортын ерөнхий хэмжээний 12%-ийг эзэлж байна. Үүнд, экспорт 673 тэрбум 870 сая юань болж, 6,4%-иар нэмэгдэв, импорт 1.87 их наяд юань болж, 3,9%-иар өссөн байна.

Сэтгүүлч мэдээлснээр, энэ оны эхний хагаст Бээжингийн импорт экспортын хэмжээ 1 их наяд 830 тэрбум юаньд хүрч, Бээжин-Тяньжинь-Хэбэй бүсийн гадаад худалдааны ерөнхий хэмжээний 72 хувийг эзэлж байна. Бээжин-Тяньжинь-Хэбэй бүсийн зохицуулалттай хөгжил нааштай ахиц гаргаж, гадаад худалдааны өсөлтийг дэмжих эерэг хүчин зүйлүүд хурдацтай нэмэгдэв, 2-р сард хаврын баярын хүчин зүйл нөлөөлсөн байдлыг эс тооцовол, оны эхний хагаст Бээжин-Тяньжинь-Хэбэй бүсийн импорт экспорт өмнөх оны мөн үетэй харьцуулахад өсөлтөө хэвээр хадгалж, цар хүрээ нь цөм түүхэн дэх мөн үеийн дээд амжилт болжээ.