Герман улс Украинд нууцаар зэвсэг нийлүүлсэн гэв
2024-07-17 10:14:24
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 15-ны өдөр Германы "Мюнхен Меркур" сонины мэдээлснээр, Германы засгийн газар зургадугаар сарын сүүлээс долдугаар сарын эхэн хүртэл, Украинд нэг бүлэг цэргийн нэмэлт хангамжийг нууцаар тээвэрлэсэн байна. Уг хангамжийн ачаа нь асар том байсан бөгөөд "анзаарагдахгүй" нөхцөлд хүргэгдсэн байна гэж мэдээнд дурджээ. 

Мэдээллийн дагуу, энэ бүлэг ачаанд Германы цэргийн болон батлан хамгаалахын аж ахуйн нэгжүүдийн нөөцөлсөн 39 төрлийн хүнд хэлбэрийн хуягт машин, түүний дотор "Ирвэс" хэмээх байлдааны 10 танк, явган цэргийн байлдааны 20 "Визел" машин, төрөл бүрийн инженерийн машин, мина тээгч машин багтсан байна. 

Германы холбооны засгийн газрын долдугаар сарын 8-нд гаргасан мэдээллээс үзэхэд, Германы ойрын хэдэн жилийн хугацаанд Украинд үзүүлэх цэргийн дэмжлэг 28 тэрбум еврод хүрчээ. Үүнээс гадна Украины 10 мянга гаруй цэрэг Германд цэргийн сургалтад хамрагдсан байна.