Хятад Филиппиний зөвшилцлийн талаар танилцуулав
2024-07-17 19:02:35
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр долдугаар сарын 17-ны өдөр Хятадын ГХЯ-ны хэвлэлийн бага хурлыг хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь даргалан хуралдуулав. Тэрээр хэлэхдээ, Хятад улс Филиппинтэй яриа хэлцэл зөвшилцлийн аргаар тэнгис дээрх асуудлыг зүй зохистой шийдвэрлэлийн төлөө хичээн зүтгэсээр байна гэжээ. 

Линь Жянь хэлэхдээ, энэ сарын эхээр хийсэн Өмнөд тэнгисийн асуудлаарх Хятад Филиппиний хоёр талын зөвшилцлийн механизмын есдүгээр хурал дээр, хоёр орны тэнгистэй холбоотой асуудлаарх зөвшилцлийн механизмыг боловсронгуй болгох асуудлаар хоёр тал санал бодлоо солилцсон юм. Дипломат харилцаа, далайн цагдаа нар хоорондын далай тэнгистэй холбоотой хэлцлийг цаашид эрчимжүүлэн, тэнгис дээрх нөхцө байдлын тогтвортой байдал болон Хятад Филиппиний харилцааны нөхцөл байдлыг хамтран хамгаалахыг хоёр орон хүлээн зөвшөөрсөн гэжээ.