Зуны амралт эхэлснээс хойш төмөр замаар 200 сая гаруй зорчигч аялжээ
2024-07-17 10:20:17
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын үндэсний төмөр замын группийн ХХК-аас сэтгүүлч 16-ны өдөр мэдээлснээр, зуны амралтын тээвэрлэлт эхэлснээс хойш, долдугаар сарын 1-15-ны хооронд тус улсын төмөр зам давхацсан тоогоор нийт 211 сая зорчигч тээвэрлэж, 200 саяас давсан амжилт тогтоолоо. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 6.5 хувиар өсч, өдөрт дунджаар давхацсан тоогоор 14 сая 34 мянган зорчигч аялжээ. 

Үндэсний төмөр замын группийн Тээврийн газрын холбогдох албаны хүний танилцуулснаар, энэ зуны оюутан сурагчдын урсгал, жуулчдын урсгал, нутаг усандаа буцах урсгал зэрэг аялал жуулчлалын эрэлт хэрэгцээ эрс нэмэгдсэнээр, төмөр замын зорчигчдын урсгал өндөр түвшинд хүрлээ. Төмөр замын салбар зорчигч, ачаа тээвэрлэлтийн аюулгүй байдал, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг сайтар зохицуулж байна. Мөн зуны улирлын зорчигч тээвэрлэх ажлын төлөвлөгөөг нарийн боловсруулж, тээвэрлэлтийн хүчин чадлаа нэмэгдүүлэн, ард иргэдэд дөхөм үзүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэн, зорчигчдын аюулгүй, эмх цэгцтэй зорчих, эдийн засгийн хэвийн үйл ажиллагааг хангах зэрэг ажилд найдвартай баталгаа хангахын тулд шаргуу ажиллаж байна гэжээ.