Тайландын нийслэл Бангкок хотын нэгэн алдартай зочид буудлынхан энэ сарын 16-ны өдөр тус зочид буудлын өрөөнд зургаан гадаадын иргэн нас барсныг олж мэджээ. Нас барсан хүний шалтгааныг одоогоор шалгаж байна гэж Цагдаагийн тал мэдэгдэв.
Тайландын Ерөнхий сайд Сретта Тависин мөн орой хэлэхдээ, амиа алдсан зургаан хүний дотор дөрвөн вьетнам, хоёр вьетнам гаралтай америк хүн байсан, тэд 24 цагийн өмнө нас барсан бөгөөд хэргийн газар мөргөлдөөн, зодоон болсон шинж тэмдэг алга байна гэжээ. Бангкок хотын цагдаагийн газраас мэдэгдэхдээ, нас барсан 6 хүний гурав нь эрэгтэй, гурав нь эмэгтэй байсан бөгөөд тус өрөөнд цай, кофе уусан ул мөр байв. Аяганд үлдсэн бодисыг шалгаж байна. Цагдаагийн урьдчилсан дүгнэлтээр, амиа хорлох магадлалыг үгүйсгэсэн бөгөөд нас барсан шалтгааны талаар цаашид мөрдөн байцаалт хийж байна.