"Хоёр улсын шийдэл"-ийг хэрэгжүүлэх нь цорын ганц гарах зам мөн гэв
2024-07-18 10:05:55
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Фү Цүн 17-ны өдөр Палестин-Израилийн асуудлаарх Аюулгүйн зөвлөлийн нээлттэй хэлэлцүүлэгт хэлэхдээ, "хоёр улсын шийдэл"-ийг хэрэгжүүлэх нь Ойрхи Дорнодын асуудлыг зохицуулах цорын ганц боломжтой арга зам юм гэжээ.

Фү Цүн хэлэхдээ, олон жилийн турш Палестин, Израилийн байдал удаа дараа үймээн самуунтай байгаагийн үндсэн шалтгаан нь "хоёр улсын шийдэл" хэрэгжээгүй, тусгаар тогтносон улс байгуулах Палестины ард түмний үндэсний эрх хамгаалагдаагүй явдал юм. Газын дайны дараах засаглалын талаарх хэлэлцүүлэг нь эрхбиш улс төрийн шийдэлд хүрэх төсөлд үндэслэсэн байх ёстой, харин хямралыг хэсэгчлэн зохицуулах явдал биш юм, эрхбиш Палестины ард түмний хүсэл зоригийг хүндэтгэж, бүс нутгийн орнуудын зүй ёсны анхааралыг бодолцсон байх ёстой гэжээ.

Фү Цүн хэлэхдээ, одоогийн байдлаар, Газын зурваст үүссэн мөргөлдөөний үр дагавар гадагш хурдацтай тэлж, Ойрхи Дорнодын байдал маш аюултай бөгөөд түгшүүртэй байна. Талууд тайван, хүлээцтэй байж, хурцадмал байдлыг улам гааруулах арга хэмжээ авахаас зайлсхийж, Ойрхи Дорнодыг бүхэлд нь хамарч болзошгүй сүйрлээс хамтдаа сэргийлэхийг Хятад улс уриалж байна гэжээ.