"Дэлхийн аюулгүй байдлын санаачилгын хэрэгжилтийн тайлан" нийтэлжээ
2024-07-18 16:12:12
Share
Share this with Close
youtube WeChat

2022 оны 4-р сард Ши Жиньпин дарга хүн төрөлхтний ирээдүйн хувь заяанд тулгуурлан дэлхийн аюулгүй байдлын санаачилгыг ёслол төгөлдөр дэвшүүлж, олон улсын аюулгүй байдлын сорилтыг шийдвэрлэх Хятадын төслийг дэвшүүлсэн юм. Өнөөдөр буюу 7-р сарын 18-нд "Дэлхийн аюулгүй байдлын санаачилгын судалгааны төв" Бээжинд байгуулагдаж, Хятад улс анхны "Дэлхийн аюулгүй байдлын санаачилгын хэрэгжилтийн тайлан"-гаа нийтэллээ.

Хоёр жилийн турш Хятад улс хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогц байгуулах үзэл баримтлалыг баримталж, олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтаар дэлхийн аюулгүй байдлын санаачилгыг бүх талаар хэрэгжүүлж, дэлхийн энх тайван, амгалан тайван байдлыг сахин хамгаалахад хүчтэй түлхэц өгсөн байна. "Дэлхийн аюулгүй байдлын санаачилгын хэрэгжилтийн тайлан" холбогдох үр дүнг иж бүрэн, системтэйгээр тайлбарласан байна.

Одоогийн байдлаар дэлхийн 100 гаруй улс орон, олон улсын болон бүс нутгийн байгууллагууд энэхүү санаачилгыг дэмжиж буйгаа илэрхийлээд байна. Уг санаачилга болон түүний үндсэн үзэл баримтлалыг Хятад улс болон бусад улс орон, олон улсын байгууллагын хоорондын хамтын ажиллагааны хоёр талт болон олон талт 90 гаруй баримт бичигт тусгасан байна.