Ши Жиньпиний бүтээлүүдийн тухай номууд хэвлэгдэв
2024-07-18 10:21:07
Share
Share this with Close
youtube WeChat

"Ши Жиньпиний бүтээлийн сонгомол"-ын 1, 2-р ботийн хятад хэлний эртний тиг хувилбар болон "Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийн тухай Ши Жиньпиний хэлсэн үгийн эшлэл"-ийн хятад хэлний эртний тиг хувилбар номыг саяхан Хонконг дэх нэгдсэн хэвлэлийн группээс хэвлүүлж тараалаа. Долдугаар сарын 17-нд Хонконгийн номын яармагийн эхний өдөр шинэ номын нээлт, хэвлэлийн хурал болсон байна.

Хятад хэлний эртний тиг хувилбарын гурван номыг хэвлэн нийтэлж, тараах нь Хонконг, Макаогийн уншигчдад Ши Жиньпиний шинэ эриний Хятадын онцлогтой социализмын үзэл бодлыг системтэйгээр ойлгож, Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийн онолын тогтолцоо, практик шаардлагыг гүн гүнзгий ойлгоход тусална. Мөн Хонконг, Макаогийн эх орон нэгтэй ахан дүүс улс орон, үндэстний болон соёлын өвөрмөц байдлын ойлголтоо нэмэгдүүлж, Хятадын үндэстнүүдийн ард түмэнтэй хамт агуу их сэргэн мандалтыг биелүүлэхийн төлөө эв нэгдэн хамтдаа тэмцэхэд маш чухал ач холбогдолтой юм.