Орос, Унгарын Гадаад хэргийн сайд нар хэлэлцээ хийжээ
2024-07-18 10:52:29
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 16-ны өдөр НҮБ-ын Аюулгүйн зөвлөл олон улсын дэг журам болон олон талт хамтын ажиллагааны асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг хийлээ. Жижүүр дарга орон болох ОХУ-ын Гадаад хэргийн сайд Лавров дээрх хэлэлцүүлэгийг даргалж, Украйны хямралыг үндсээр нь шийдвэрлэхгүй хэмээн АНУ болон барууны орнуудыг шүүмжилсэн байна. Мөн өдөр Лавров бас Унгарын Гадаад хэргийн сайд Шижартотой хэлэлцээ хийсэн байна.

Шижарто мөн өдөр хэвлэлд өгсөн ярилцлагадаа, Европын эсэргүүцэлтэй тулгарсан ч гэсэн Украины хямралыг зохицуулах "энх тайвны эрхэм зорилго"-доо Унгар тууштай байх болно гэжээ.

Лавров хэлэхдээ, Украины хямралыг шийдвэрлэхэд үндсэн шалтгаанаас нь эхлэх ёстой, Барууны зүгээс Орост заналхийлж буй аюулыг арилгах тодорхой алхмуудыг улс төр болон дипломат шийдэлд багтаах ёстой гэжээ.

АНУ-ын эрдэмтэн, Колумбын их сургуулийн профессор Жеффри Сакс ярилцлага өгөхдөө, Украины хямралын үндсэн шалтгаан нь даруй НАТО зүүн тийш тэлсэн явдал юм, Оросын ашиг сонирхолд АНУ халдсаар байна хэмээн дахин мэдэгдэв.