Эрээн боомтоор нэвтэрсэн бараа бүтээгдэхүүний нийт хэмжээ 20 тэрбум юаниас давжээ
2024-07-18 15:35:47
Share
Share this with Close
youtube WeChat

Эрээн хотын гаалийн газраас мэдээлснээр, энэ оны эхний хагаст Эрээн хотын боомтын бараа бүтээгдэхүүний импорт экспортын нийт хэмжээ 22 тэрбум 260 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 7.5 хувиар нэмэгдсэн байна. Импорт экспортын ачаа тээвэрлэлтийн хэмжээ 9.280 сая тонн буюу өмнөх оны мөн үеэс 4.6 хувиар өссөн байна. Боомтын худалдааны үнэ өртөг, ачаа тээвэрлэлтийн хэмжээ бүгд мөн үеийн дээд амжилт тогтоожээ.

Он гарснаас хойш, Эрээн боомт ухаалаг гаалийн газар байгуулах ахицыг түргэтгэж, жуулчдад ухаалаг, шуурхай, тав тухтай гаалийн бүрдүүлэлт хийх үйлчилгээг ханган, хяналт удирдлага, үйлчилгээний түвшинг үргэлжлүүлэн сайжруулж, олон улсын ложистикийн сувгуудыг шуурхай нэвтрүүлж, боомтын гаалийн бүрдүүлэлтийн үр ашгийг үр дүнтэй дээшлүүлж байна.