Холбооны нөөцийн сангаас эдийн засгийн нөхцөл байдлын талаар шаргал ном гаргажээ
2024-07-18 11:21:40
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 7-р сарын 17-нд Холбооны нөөцийн сангаас Эдийн засгийн нөхцөл байдлын шаргал ном гаргав. Шаргал номонд дурдсанаар, ихэнх бүс нутгийн эдийн засгийн идэвхжил сүүлийн үед бага ба дунд зэргийн өсөлттэй хэвээр байна. Эдийн засгийн идэвхжил тодорхой хэмжээгээр нэмэгдсэн гэж Долоон бүс нутаг мэдээлсэн бол, эдийн засгийн идэвхжил хэвийн юм уу буурч байна гэж Таван бүс нутаг мэдэгджээ.

Удалгүй болох сонгууль, дотоод бодлого, геополитикийн зөрчил болон инфляци зэрэг тодорхой бус хүчин зүйлийн улмаас ирэх зургаан сарын хугацаанд эдийн засгийн өсөлт саарах төлөвтэй байна. Шаргал ном бол АНУ-ын Холбооны нөөцийн сангаас тогтмол гаргадаг АНУ-ын эдийн засгийн төлөв байдлын талаархи судалгааны тайлан юм.

Тус тайланд бүс нутгийн эдийн засгийн нөхцөл байдлын хураангуй болон үндэсний эдийн засгийн нөхцөл байдлын хураангуйг багтаадаг учир, энэхүү тайлан нь Холбооны нөөцийн сангийн мөнгөний бодлогын шийдвэр гаргах ээлжит хурлын чухал лавлагаа болох юм.