Өрөмчийн гаалийн статистик мэдээгээр, энэ оны эхний хагаст Шиньжяны гадаад худалдааны импорт экспортын нийт хэмжээ 220 тэрбум 630 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 48.4%-иар өссөн байна. 6-р сард Шиньжяны гадаад худалдааны импорт экспортын нийт хэмжээ 35 тэрбум юаньд хүрч, 31.5%-иар нэмэгдсэн байна.
Энэ оны эхний хагаст Шиньжян дэлхийн 205 улс орон, бүс нутагтай худалдааны харилцаатай тогтоожээ. Худалдааны хоёр чухал түнш болох Казахстан, Киргизийн импорт экспортын хэмжээ 45.8%, 8.7%-иар тус тус өссөн байна. “Бүс ба Зам”-ыг хамтран бүтээн байгуулж буй орнууд, Төв Азийн таван орон болон RCEP-ийн бусад гишүүн орнуудтай хийсэн импорт, экспортын хэмжээ тус бүр 43.6%, 23.9% болон 347.6%-иар өсч, эзлэх хувь хэмжээ тус тус 91.3%, 66.9% болон 11%-д хүрсэн байна.