Хятад Узбекистаны ногоон эрчим хүчний хамтын ажиллагаа улам бэхжүүлж байна
2024-07-18 15:29:44
Share
Share this with Close
youtube WeChat

Долдугаар сарын 16-ны өдөр Хятадын Өмнөдийн цахилгаан сүлжээний компанийн ХХК Узбекистаны Баш, Занкелдийн салхин хүчний цахилгаан станц болон 500 кВ-ын цахилгаан дамжуулах төслийн хэсэг хувьцааг худалдан авах ажлаа дуусгажээ.

Мөн өдөр Узбекистаны нийслэл Ташкент хотод хувьцааны эрхээ хуваарилах ёслол зохион явууллаа. Узбекистаны Эрчим хүчний сайд Мирза Махмудов ёслол дээр хэлэхдээ, энэ оны 1-р сард Хятад, Узбекистаны харилцааг шинэ эрин үеийн бүх цагт хувиршгүй стратегийн түншлэлийн харилцаа болгон ахиулсан нь хоёр орны харилцааны хөгжлийг шинэ шатанд гаргасан юм. Хятад улстай найдвартай анд, түнш байж, олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагааг ахиулж, илүү их үр дүнд хүрэхэд Узбекистан улс бэлэн байна гэжээ.

Хятадын Өмнөдийн цахилгаан сүлжээний компанийн Узбекистан дахь салхин хүчний цахилгаан станцын төсөл нь Бухара мужид байрладаг. Баш, Занкелди гэсэн хоёр салхин хүчний цахилгаан станцтай бөгөөд нийт суурилагдсан хүчин чадал нь 1 сая киловатт хүрдэг. Уг төслийг Хятадын Өмнөдийн цахилгаан сүлжээний компани болон Саудын Арабын олон улсын цахилгаан, усан ашиглалтын компани хамтран барьж байгаа юм. 2025 он гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд ашиглалтад орсны дараа жилд нүүрсхүчлийн давхар исэлийн ялгаруулалтыг 1.6 сая тонноор багасгах төлөвтэй байна.