Орос, Украин баривчлагдсан хүмүүсээ солилцов
2024-07-18 10:15:58
Share
Share this with Close
youtube WeChat

Орос, Украин өчигдөр,17-нд хоёр талын баривчлагдсан 95 хүнээ солилцсон гэж ОХУ-ын Батлан хамгаалах яам мөн өдөр мэдэгдэв. 

ОХУ-ын Батлан хамгаалах яам олон нийтийн сүлжээгээр мэдэгдэхдээ, хэлэлцээ хийсний дараа, Оросын баривчилсан 95 цэргийн албан хаагч Украины хяналтад байгаа бүсээс буцаж ирсэн. Үүний хариу болгож, Орос Украины 95 цэргийн албан хаагчийг Украинд хүлээлгэн өгсөн. Суллагдсан Оросын цэргийн албан хаагчдыг Москвад эмчлүүлэхээр эмнэлэгт хүргээд байна гэжээ.

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский мөн 17-ны өдөр олон нийтийн сүлжээгээр мэдэгдэхдээ, мөн өдөр Украины баривчилсан 95 цэргийн албан хаагчийг Орос сулласан тухай нийтэлжээ.

2022 оны гуравдугаар сараас хойш, Орос, Украин хоёр тал олон удаа хоригдож буй хүмүүсээ солилцсон. Баривчлагдсан хүмүүсийн хэргийг зохицуулах үүрэгтэй Украины хэрэг эрхэлсэн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, одоогийн байдлаар, Украины нийт 3405 хүнийг сулласан байна.