Олимпын нээлтийг дамжуулах ХТРТ-ийн бэлтгэл ажил эмх цэгцтэй хийгдэж байна
2024-07-18 15:45:19
Share
Share this with Close
youtube WeChat

Парисын Олимпын наадам орон нутгийн цагаар долдугаар сарын 26-нд нээлтээ хийнэ. Хятадын төв радио телевиз газар дээрээс нь шууд дамжуулах бэлтгэл ажил эмх цэгцтэй хийгдэж байна. ХТРТ технологийн цуврал шинэчлэл, тусгай хөтөлбөрөөр дамжуулан дэлхийн үзэгчдэд Олимпын наадмын ахуй байдлыг шууд хүргэх болно.

Бээжингийн Өвлийн Олимпыг амжилттай зохион байгуулсан туршлагын дагуу, ХТРТ зуны Олимпын наадамд зориулж, олон улсын олон нийтийн дохиог бий болгохын тулд бие даан бүтээсэн 8К хэт өндөр нарийвчлалтай нэвтрүүлгийн машиныг анх удаагаа ашиглах болно. Мөн зуны олимпын наадмын газар дээр нь бүтэн 4K дохио, 3D өргөн нэвтрүүлгийн орчинг анх удаагаа байгуулж байна. Энэ нь Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн Олимпын түүхэнд гаргасан бас нэгэн чухал амжилт бөгөөд өргөн олон үзэгчдэд илүү өндөр түвшнээс наадмыг сонирхох таатай боломжийг хангах болно. 

Парисын Олимпын наадмын үеэр ХТРТ бас хиймэл оюун ухаан, 5G, үүлэн платформ зэрэг шинэ технологиудыг бүрэн ашиглаж, олимпын наадмыг бүх талаар мэдээлэх юм.