ДХБ-ын гишүүд Хятадын худалдааны бодлогыг халуунаар хэлэлцэж байна
2024-07-18 10:17:52
Share
Share this with Close
youtube WeChat

7-р сарын 17-нд болсон ДХБ-аас 9 дэх удаагаа Хятад улсын худалдааны бодлогыг хянан хэлэлцэх эхний өдрийн хурал дээр, ДХБ-ын гишүүн орнуудын төлөөлөгчид урам зоригтойгоор үг хэлж, Хятадын хөгжлийн ололт амжилтыг өндрөөр үнэлж, дэлхийн эдийн засгийн өсөлтийг ахиулах, олон талт худалдааны тогтолцоог хамгаалах зэрэгт оруулсан Хятад улсын эерэг хувь нэмрийг нааштай үнэлэв.

Гишүүд хэлэхдээ, Хятадын эдийн засаг гаднын хүнд сорилтуудад маш их тэсвэртэй байдлаа харуулж, 2023 онд эдийн засаг нь 5.2 хувиар өссөн нь тахлын дараа дэлхийн эдийн засгийг сэргээх хамгийн чухал хөдөлгөгч хүч болсон байна. Хятад улс бол олон гишүүн орнуудын худалдааны хамгийн чухал түнш юм, сүүлийн жилүүдэд татварыг бууруулах, гаалийн бүрдүүлэлтийн горимыг оновчтой болгох, сөрөг жагсаалт гаргах зэрэг арга хэлбэрээр худалдаа хөрөнгө оруулалтыг чөлөөтэй, хялбарчлах ажлыг тасралтгүй урагшлуулж байна гэжээ.

Хятад улс худалдааны бодлогынхоо ил тод байдлыг улам сайжруулж, Хятадын бизнесийн орчны талаар илүү тодорхой ойлголттой болоход тус дөхөм үзүүлэхийг зарим гишүүд хүссэн байна. Мөн зах зээлийн нээлттэй байдлыг цаашид өргөжүүлж, ялангуяа хөгжиж буй гишүүд болон буурай хөгжилтэй гишүүдэд чиглүүлэн зах зээлийн нээлттэй байдлаа өргөжүүлж, худалдааг чөлөөтэй  болгох түвшнийг сайжруулж, худалдааны илүү олон түншүүд Хятадын зах зээлийн боломжуудыг хуваалцаж, гадаад хөрөнгө оруулалт болон техникийн туслалцааг нэмэгдүүлж, эдийн засаг худалдааны хоёр талт харилцааг гүнзгийрүүлэхийг хүссэн байна.