Өөрчлөлт шинэчлэлийг цаашид иж бүрэн гүнзгийрүүлэх тухай байршуулалт хийв
2024-07-18 21:14:29
Share
Share this with Close
youtube WeChat

2024 оны долдугаар сарын 15-18-ны өдрүүдэд Бээжин хотноо Хятадын Коммунист Намын 20 дахь удаагийн Төв Хорооны гуравдугаар бүгд хурал хуралдаж, өөрчлөлт шинэчлэлийг цаашид иж бүрэн гүнзгийрүүлэх асуудлаар системтэй байршуулалт хийж, социалист зах зээлийн эдийн засгийн тогтолцоог өндөр түвшинд байгуулахыг чухалчиллаа. 

Мөн эдийн засгийн чансаатай хөгжлийн тогтолцоо механизмыг боловсронгуй болгох, дэмжих, иж бүрэн инновацийг дэмжих тогтолцоо механизмыг бий болгох, макро эдийн засгийн засаглалын тогтолцоог сайжруулах, хот хөдөөгийн цогц хөгжлийн тогтолцоо механизмыг сайжруулах, өндөр түвшинд гадаадад нээлттэй байлгах тогтолцоо механизмыг сайжруулах, бүхий л үйл явц дахь ард түмний ардчиллын тогтолцоог боловсронгуй болгохыг онцолжээ. 

Үүний зэрэгцээ Хятадын онцлогтой социалист хуулийн тогтолцоог боловсронгуй болгож, соёлын салбарын тогтолцоо механизмын шинэчлэлийг гүнзгийрүүлэн, ард түмний амьжиргааг баталгаажуулан сайжруулах системийн тогтолцоог сайжруулж, экологийн соёл иргэншлийн тогтолцооны шинэчлэлийг гүнзгийрүүлж, үндэсний аюулгүй байдлын тогтолцоо, чадавхыг шинэчлэхийг ахиулж, батлан хамгаалалт болон цэрэг армийн шинэчлэлийг үргэлжлүүлэн гүнзгийрүүлж, өөрчлөлт шинэчлэлийг цаашид иж бүрэн гүнзгийрүүлэх, Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийг ахиулах асуудлаарх намын удирдах түвшинг дээшлүүлэхийг чухалчилсан байна.