Орос Украин байлдааны тайлангаа шинэтгэв
2024-07-18 10:25:17
Share
Share this with Close
youtube WeChat

Оросын БХЯ өчигдөр, 17-ны өдөр байлдааны тайлан нийтэлж, өнгөрсөн 24 цагт, Оросын арми Харьков, Донецк, Запорожье, Херсон зэрэг чиглэлд Украины олон удаагийн довтолгоог няцаасан. Оросын агаарын довтолгооноос хамгаалах хүчин Украины 59 нисгэгчгүй онгоц, "Алх" агаарын удирдлагатай 1 бөмбөг, АНУ-д үйлдвэрлэсэн "Хаймас" 2 пуужинг устгасан байна гэжээ.

Мөн өдөр Украины ЗХЖШ мэдэгдэхдээ, одоогоор фронтын шугамын байдал хурцадмал хэвээр байна, ялангуяа Покровск, Харьковын чиглэлд ширүүн тулалдаан болсон. Харьковын чиглэлд мөн өдөр 15 удаа, Покровскийн чиглэлд 21 удаагийн тулалдаан болж, зарим газарт байлдааны ажиллагаа үргэлжилсээр байна гэжээ.