Дэлхийн анхны "хос цамхагт цахилгаан үүсгэгч" нарны эрчим хүчийг хадгалах станц ашиглалтад орлоо
2024-07-18 09:52:20
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын баруун хойд нутгийн Ганьсу мужид байрлах дэлхийн анхны "хос цамхагт цахилгаан үүсгэгч" нарны эрчим хүчийг хадгалах станц 7-р сарын 15-нд ашиглалтад орж, оны эцэс гэхэд цахилгаан гаргахаар зорьж байна.

Энэхүү цахилгаан станц нь ойр хөрш дулаан хураах хоёр цамхаг нэг цахилгаан үүсгэгчийг ажиллуулж, 30 мянга орчим гелиостатын толь суурилуулан 800 мянган хавтгай дөрвөлжин метр талбайгаас гэрэл цуглуулах боломжтой. Мөн хураасан нарны энергийг хайлсан давсанд хуримтлуулж, 24 цагийн турш тогтвортой, тасралтгүй эрчим хүчээр хангах боломжтой.

Энэхүү цахилгаан станц ашиглалтад орсны дараа эргэн тойрон дахь фотоволтайк болон салхины эрчим хүчлийн станцтай нэгдэн 700 мянган киловатт хүчин чадалтай ногоон эрчим хүчний баазыг бүрдүүлж, жилд 1.8 тэрбум кВт цаг цахилгаан үйлдвэрлэж, нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг ойролцоогоор 1.53 сая тонноор бууруулах төлөвтэй.