"Шийдвэр" нь өөрчлөлтийг цаашид гүнзгийрүүлэх ерөнхий зорилгыг тодорхойлов
2024-07-19 15:22:24
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр, 19-нд Хятадын Коммунист намын төв хороо хэвлэлийн бага хурал хийж, ХКН-ын 20 дахь удаагийн Төв хорооны 3-р бүгд хурлын үзэл санааг танилцуулж, тайлбарлав.

Төв хорооны өөрчлөлтийн албаны өдөр тутмын ажил хариуцсан орлогч дарга Мү Хүн хэлэхдээ, "Шийдвэр" нь түүхэн шинэ гараанаас, өөрчлөлт шинэчлэлийг цаашид иж бүрэн гүнзгийрүүлэх ерөнхий зорилтыг тодорхойлж, Хятадын онцлогтой социалист тогтолцоог үргэлжлүүлэн сайжруулж, үндэсний засаглалын тогтолцоо, засаглалын чадавхийн шинэчлэлийг дэмжиж байна. 2035 он гэхэд дээд түвшний социалист зах зээлийн эдийн засгийн тогтолцоог бүрэн бүрдүүлж, Хятадын онцлогтой социалист тогтолцоог улам боловсронгуй болгоно. Мөн үндэсний засаглалын тогтолцоо, чадавхийг үндсэнд нь шинэчилж, социалист орчин үеийн болгохыг үндсэнд нь хэрэгжүүлж, тус зууны дунд үе гэхэд социалист орчин үеийн хүчирхэг гүрнийг бүх талаар байгуулах бат бөх суурийг тавина гэжээ.

Тэрээр цааш нь хэлэхдээ, өөрчлөлт шинэчлэлийг цаашид иж бүрнээр гүнзгийрүүлэхийн тулд намын ерөнхий удирдлагыг тууштай баримталж, хүнээр төв болгох, шударга байж, шинийг санаачлах, тогтолцооны бүтээн байгуулалтыг гол зүйл болгох, хуулийн дагуу засаглах, системийн үзэл баримтлал зэрэг үндсэн зарчмуудыг тууштай баримтална гэж "Шийдвэр"-т дурдсан гэжээ.