Өөрчлөлтийг үр өгөөжтэй байлгана
2024-07-19 15:28:44
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр /7-р сарын 19/ Хятадын Коммунист намын төв хороо хэвлэлийн бага хурал хийж, Намын 20 дахь удаагийн Төв хорооны 3-р бүгд хурлын үзэл санааг танилцуулав.

Төвийн Санхүүгийн газрын өдөр тутмын ажил хариуцсан орлогч дарга бөгөөд Төвийн Хөдөө аж ахуйн газрын дарга Хань Вэньшю хэлэхдээ, одоогийн байдлаар, Хятадын эдийн засаг сэргэж, чанартай хөгжил урагшилж, гол макро үзүүлэлтүүд нь хүлээлттэй нийцэж байгаа бөгөөд үүний зэрэгцээ зарим хүндрэл бэрхшээл тулгарч байна. Тухайлбал, үр дүнтэй эрэлт хэрэгцээ хангалтгүй, зарим аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа удааширч, зарим орон нутагт санхүүгийн хүндрэлтэй байгаа нь Хятадын эдийн засгийн сэргэлт хангалтгүй, янз бүрийн бүс нутаг, салбар, аж ахуйн нэгжүүдийн хооронд ялгаа зөрүү их байгааг харуулж байна. Дараагийн алхамд, бодлого, шинэчлэлийн хүчинд тулгуурлан эдийн засгийг тасралтгүй сэргээн хөгжүүлж, тэнцвэртэй, нийтийг хамарсан, хүртээмжтэй хөгжлийг хангах болно.