БХАТИХ-ын Байнгын хорооны намын удирдах зохион байгуулалт хуралдав
2024-07-19 21:19:46
Share
Share this with Close
youtube WeChat

ХКН-ын БХАТИХ-ын Байнгын хорооны намын удирдах зохион байгуулалт 19-ний өдөр хуралдаж, ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний ХКН-ын 20 дахь удаагийн Төв хорооны 3-р бүгд хурал дээр хэлсэн чухал илтгэл, бүгд хурлын баримт бичгийн үзэл санааг уламжлан суралцаж, хэрэгжүүлэх арга бодлогын талаар судалгаа хийв. ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, БХАТИХ-ын Байнгын хорооны дарга, Намын удирдах зохион байгуулалтын нарийн бичгийн дарга Жао Лэжи хурлыг даргалж, үг хэллээ.

Хурлаар, ХКН-ын 20 дахь удаагийн Төв Хорооны 2-р бүгд хурлаас хойш, ээдрээ хүндрэл ихтэй олон улсын орчин, дотоодын өөрчлөлт шинэчлэл, хөгжил, тогтвортой байдлын хүнд хэцүү үүрэг зорилтуудын өмнө Ши Жиньпинээр гол болгосон намын төв хороо нийт нам, улс орны бүх үндэстнүүдийн ард түмэнтэй эв нэгдэн удирдан чиглүүлж, тогтвортой ахиц хийх ажлын ерөнхий талыг баримталж, "тавийг нэгтгэх" ерөнхий төлөвлөлтийг ерөнхийд нь урагш ахиулж, "дөрвөн бүх тал" стратегийн төлөвлөлтийг уялдаатай урагш ахиулж, улсын дотоод, олон улсын хоёр гол талыг ерөнхийд нь зохицуулж, хөгжил болон аюулгүй байдлыг уялдаатай болгож, сэтгэл хүчийг төвлөрүүлэн, зоригтой урагшилж, эдийн засгийг сэргээн сайжруулж, социалист орчин үеийн улс болгон бүх талаар бүтээн байгуулахад баттай алхам хийсэн гэж үзсэн байна.