Хятадын ГХЯ-ны дэд сайд Япон БНСУ-д очно
2024-07-19 19:23:09
Share
Share this with Close
youtube WeChat

19-ний өдөр Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь ээлжит хэвлэлийн бага хурлыг даргалан хуралдуулав.

Линь Жянь хэлэхдээ, ГХЯ-ны дэд сайд Ма Жаошюй долдугаар сарын 21-25-ны өдрүүдэд урилгаар Японы Токио, БНСУ-ын Сөүлд хүрэлцэн очиж, Японы ГХЯ-ны дэд сайд Масаки Окано, БНСУ-ын ГХЯ-ны тэргүүн дэд сайд Ким Хён Гюн нартай тусбүр Хятад Японы стратегийн 16 дахь яриа хэлэлцээ, Хятад БНСУ-ын Гадаад Харилцааны байгууллагын дээд зэрэглэлийн стратегийн 10 дахь яриа хэлэлцээг хийх болно. Яриа хэлэлцээний бодитой хөтөлбөрийн талаар хоёр тал зөвшилцөж байна гэжээ.