Хятадын том зах зээлийг дэлхий дахинд боломж болгоно
2024-07-19 19:12:12
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр 19-нд, Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь ээлжит хэвлэлийн бага хурлыг даргалан хуралдуулав. Саяхан Хятад улс энэ оны эхний хагасын эдийн засгийн тоо баримтуудыг нийтэлсэн. Эдгээрийн дотор импорт экспортын тоо баримт гайхалтай сайн үр дүнтэй гарсан нь Хятадын бүтээгдэхүүн дэлхийд өрсөлдөх чадвараар өндөр, гадаад худалдааны эрч хүч өөрчлөгдөөгүй хэвээр байгааг харуулж байна. Энэ талаар хэвлэлийн төлөөлөгч ямар тайлбар өгөх вэ? гэж ХТРТ-ийн сурвалжлагч асуув.

Хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь хариулахдаа, энэ оны эхний хагаст Хятадын импорт экспортын цар хэмжээ анх удаа 21 их наяд юанийг давж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 6.1%-иар нэмэгдэж, зарим индексийн өсөлтийн хурд хоёр оронтой тоонд хүрсэн байна. Гадаад худалдааны эрчимтэй өссөн үзүүлэлтийг харгалзан ОУВС саяхан нийтэлсэн "Дэлхийн эдийн засгийн төлөв байдлын тайлан"-д Хятадын эдийн засгийн энэ оны өсөлтийн таамаглалаа өсгөөд 5 хувьд хүргэжээ.

Энэ оны эхний хагаст Хятадад гадаадын хөрөнгө оруулалттай 26870 шинэ аж ахуйн нэгж байгуулагдсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 14.2%-иар нэмэгдсэн. Боловсруулах аж үйлдвэрийн салбарын бодитоор ашигласан гадаадын хөрөнгийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхээс 2.4 хувиар өссөн. Хятад улс 7 жил дараалан барааны худалдааны дэлхийн хамгийн том орны байр сууриа хадгалсан. Экспорт, импортын олон улсын зах зээл дэх эзлэх хэмжээ 15 жил дараалан дэлхийд нэг, хоёрдугаар байранд тус тус жагсаж, гадаад дахь хөрөнгө оруулалтаар 11 жил дараалан дэлхийд гуравдугаарт орж, хөрөнгийн урсгал  155 улс орон, бүс нутгийг хамарсан байна.

Саяхан өндөрлөсөн Хятадын Коммунист Намын 20 дахь удаагийн Төв Хорооны 3-р бүгд хурлын албан мэдэгдэлд, нээлттэй байлгах бол Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийн өвөрмөц тодорхойлол бөгөөд нээлттэй байлгах үндэсний бодлогыг тууштай баримталж, нээлттэй байлгахаар дамжин өөрчлөлтийг ахиулах ёстой гэж дурдлаа гэв.