Өөрчлөлтийн талаарх 300 гаруй чухал арга хэмжээг "Тогтоол"-д дурджээ
2024-07-19 11:11:55
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр өглөө /7-р сарын 19/ Хятадын Коммунист Намын төв хороо хэвлэлийн бага хурал хийж, Намын 20 дахь удаагийн Төв хорооны 3-р бүгд хурлын үзэл санааг танилцуулан тайлбарлав. Хятадын Коммунист Намын 20 дахь удаагийн Төв Хорооны 3-р бүгд хурлаар "Өөрчлөлтийг цаашид бүх талаар гүнзгийрүүлж, Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийг ахиулах тухай Хятадын Коммунист Намын Төв Хорооны тогтоол"-ыг хянан хэлэлцэж баталлаа.

Хэвлэлийн бага хурал дээр, Төвийн бодлого судалгааны газрын орлогч дарга Тан Фан Юй хэлэхдээ, "Тогтоол" нь нийтдээ 15 хэсэг, 60 зүйлтэй бөгөөд гурван том хэсэгт хуваагдаж байна.

Шинэчлэлийн талаарх 300 гаруй чухал арга хэмжээг дээрх "Тогтоол"-д дурдсан байна, үүнд тогтолцоо, механизм, дүрмийн түвшний агуулгыг хамарсан байна. Тэдгээрийн зарим нь өмнөх шинэчлэлийн арга хэмжээг төгөлдөржүүлэн сайжруулж, зарим нь бодит хэрэгцээ болон туршилтын хайгуулд суурилан шинэчлэлийн шинэ арга хэмжээг дэвшүүлсэн байна.