Хятад улс хиймэл дагуул хөөргөв
2024-07-19 19:34:36
Share
Share this with Close
youtube WeChat

Долдугаар сарын 19-ний 11 цаг 03 минутад Хятад улс Тай-Юанийн хиймэл дагуул хөөргөх төвөөс CZ-4B зөөгч пуужингаар өндөр нарийвчлалтай-11-ийн 05 хиймэл дагуулыг хөөргөж, хиймэл дагуул товлосон тойрог замдаа амжилттай орсноор хөөргөлтийн ажил бүрэн дүүрэн амжилттай боллоо. 

Уг хиймэл дагуулыг гол нь газрын тооллого, хот төлөвлөлт, газар шорооны эрхийг нотлох, замын сүлжээний дизайн хийх, тариалангийн ургацыг төсөөлөх, гамшгаас урьдчилан сэргийлж, гамшгийг бууруулах зэрэг салбарт ашиглах бөгөөд “Бүс ба Зам”-ыг хамтран бүтээн байгуулах орнуудын стратегийн хэрэгжилт, батлан хамгаалалтын орчин үеийн шинэчлэлийн бүтээн байгуулалтад мэдээллийн баталгаа хангах боломжтой юм.