Израилийн цэргийн шахалт гал зогсоох хэлэлцээрт хүрэхэд тустай гэв
2024-07-19 09:51:10
Share
Share this with Close
youtube WeChat

Израилийн ерөнхий сайд Биньямин Нетаньяху 18-ны өдөр Газын зурвасын өмнөд хэсэгт орших Рафах хотод хэлэхдээ, Рафах дахь Палестины Исламын эсэргүүцлийн хөдөлгөөн (ХАМАС)-д Израилийн цэргийнхэн шахалт үзүүлж байгаа нь гал зогсоох хэлэлцээрийг урагшлуулахад тус дөхөм болно гэжээ.

Мөн өдөр Израилийн Ерөнхий сайдын албанаас гаргасан мэдэгдэлд дурдсанаар, Нетаньяху Рафах хотыг ХАМАС-ын "хоолойн бүс" гэж нэрлээд, Израиль энэ бүс нутагт ХАМАС руу цэргийн шахалт үзүүлж, гал зогсоох хэлэлцээрийн эхний үе шатанд Израилийн хоригдлуудыг олон тоогоор суллахыг ХАМАС-с шаардах болно, иймэрхүү “давхар дарамт” нь “гал зогсоох хэлэлцээр тохиролцохыг дэмжиж байгаа явдал юм” гэжээ.

Рафах бол Газын зурвасын хамгийн өмнөд хэсгийн хот юм, Израилийн арми Рафах руу үргэлжлэн довтолсны улмаас сүүлийн үед амь үрэгдэгсдийн тоо огцом нэмэгдсэн байна.