Дэлхийн хамгийн том хүчин чадалтай салхин сэнс ажиллаж эхлэв
2024-07-19 10:53:30
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр (7-р сарын 19) сэтгүүлч Хуа Нэн группээс мэдээлснээр, дэлхийн хамгийн том хүчин чадалтай салхин сэнс Ляо Нин мужийн Инкөү хотод цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж эхэлсэн нь далайн эрэгт томоохон хүчин чадалтай салхин турбиныг бөөнөөр суурилуулж ашиглахад үндэс суурь тавьсан байна.

Асар том салхин сэнс аажмаар эргэлдэж эхлэн, Хуа Нэнгийн 18 мегаваттын хэт том салхин турбин амжилттай ажиллаж эхлэв. Салхин турбин үйлдвэрт байгаа фотоволтайк болон дулааны эрчим хүчний нэгжүүдтэй олон эрчим хүчний нэмэлт загвар болж, цахилгаан эрчим хүчний сүлжээнд аюулгүй, тогтвортой эрчим хүч хангах болно.

Хуа Нэн группийн Шяньреньдаогийн дулааны цахилгаан станцын ерөнхий менежерийн орлогч Жян Лижюнь хэлэхдээ, энэ салхин турбин нь салхины бүрэн хурдтай ажиллахад, нэг эргэлт тутамд 44 киловатт цаг цахилгаан үйлдвэрлэж, жил бүр 74 сая киловатт цаг цэвэр цахилгаан үйлдвэрлэх боломжтой бөгөөд 40 мянган айлын жил бүрийн цахилгаан эрчим хүчний хэрэгцээг хангаж чадах юм, ингэснээр 25 мянга орчим тонн стандартын нүүрс хэмнэж, нүүрсхүчлийн хийн ялгарлыг жил бүр 61 мянга орчим тонноор бууруулж, эрчим хүч хэмнэн ялгаралтыг бууруулахад ихээхэн ач холбогдолтой юм гэжээ.